Иридиум Үйлчилгээ/Iridium Service





Сарын төлбөрт(дараа төлбөрт) үйлчилгээ /сим карт/

 

Барьцаа /буцааж авах төлбөр/


Сарын суурь хураамж, эхний 10 минут үнэгүй



 

 Урьдчилсан төлбөрт үйлчилгээ /сим карт/

 


100 минуттай 30 хоногийн үйлчилгээний эрх



200 минуттай 6 сарын үйлчилгээний эрх


300 минуттай 1 жилийн үйлчилгээний эрх/no refill/


600 минуттай 1 жилийн үйлчилгээний эрх


75 минут /хоноггүй/





Түрээсийн үйлчилгээ

Барьцааа төлбөрөө байршуулаад утас, сим картын хамт авч явна.
Аялалаар явж ирээд утасны түрээс, сим картын төлбөр, ярианы төлбөрөө барьцаа төлбөрөөсөө суутгуулж төлнө.
  
Үнийн мэдээллийг 80338209 утасаар эсвэл https://www.facebook.com/iridiumservice  ийн мессежээр авна уу. 



Ерөнхий мэдээлэл

Иридиум нь дэлхийгээс 780 км-ын тойрогт 60-81 хиймэл дагуулын тусламжтай үйл ажиллагаа явуулдаг сансрын холбооны компани юм.

Иридиум утас нь сансрын хиймэл дагуултай холбогдож мэдээлэл дамжуулах боломжтой болдог тул, байшин барилга дотор холболт хийх боломжгүй байдаг, мөн шигүү ой бүхий нам дор газар сүлжээ муу байх тохиолдол гарч болно.

 


Сарын төлбөрт үйлчилгээ

Сар бүр 10-300 минут үнэгүй ярианы эрхтэй.  Хамгийн багадаа 180 өдрийн гэрээний дараа буцаах боломжтой болно. Хэрэв буцаавал сим карт болон утасны дугаар хүчингүй болж. Шинээр дугаар авах шаардлагатай болно. Идэвхижүүлэх төлбөр байхгүй. Орох дуудлага болон мессеж нь Иридиумын төлбөрт нэмэгдэхгүй.

 

Урьдчилсан төлбөрт үйлчилгээ

100-600 минуттай, 1 сараас 1 жилийн эрх бүхий урьдчилсан төлбөрт карт байна. 

Картны эрх дуусах өдөр картаа идэхижүүлсэнээс хойш эсвэл дахин цэнэглэснээс хойш тооцогдоно. Тодорхой төлбөрөөр хугацааг сунгаж болно. Нэмэлт ярианы минут худалдаж авахгүйгээр.

Хугацаа дуусахаас өмнө цэнэглэвэл үлдэгдэл ярианы минут дараагийн сунгагдсан хугацаанд нэмэгдэж орно.

Урьдчилсан төлбөрт картын хугацаа дууссаны дараа, 270 хоног буюу 9 сар дотор дахин цэнэглэж карт болон дугаараа идэвхижүүлж болно. Дахин цэнэглэсний дараа дахиад хугацаа нь дуусвал мөн 270 хоног дотор дахин идэвхижүүлж болно. Хэрэв энэ 270 хоногоос хэтэрвэл сим карт хүчингүй болж, сим картаа дахин ашиглах боломжгүй болно.  

Иридиум утаснаас залгах Мессеж бичих заавар

 Иридиум утсаар дуудлага хийх заавар

 

- Гадаа орчинд тэнгэр харагдаж байх орчинд гарах, халхлах том барилга байгууламжаас аль болох холдох.


- Утасны антенныг эргүүлэн тэнгэрлүү чиглүүлж барих, антенныг сунгаж эцэст тултал татаж болно.


- Утасаа асаах довчийг удаан дарж, утасаа асаах.


- Утас асаж Registered гэсэн бичиг гартал хүлээнэ. Хэрэв сим карт хүчингүй бол Invalid Account гэсэн бичиг гарна.


- Ийнхүү хүчинтэй сим карттай /Registered/ бол залгаж дуудлага хийхэд бэлэн болно.


- Дуудлага хийхдээ: 0 товчлуур дээр удаан дарсанаар + тэмдэг гарна. Дараа нь улсын код /976/, утасны дугаараа хийгээд залгах товчлуурыг дарна. Эсвэл 00 976 гээд утасны дугаараа хийн залгана.  


 Иридиум утас руу дуудлага хийх

Иридиум руу залгахад: Олон улсын гарц/  +  -нэмэх тэмдэг/+Ириудиумын дугаар= + 881631512345

Олон улсын гарц/  008/+Ириудиумын дугаар=008 881631512345 гэх мэт.

Иридиум утаснаас гар утас руу мессэж илгээх:

- Menu > Мessages > Create message цэс рүү орж мессэжээ бичнэ.

- Option > Send товчийг дарахад New Recipient гэж гарч ирнэ.

- Add товчийг дарж “+” тэмдэг оруулан улсын дугаарыг оруулж гар утасны дугаарыг бичээд ОК товчийг дарна.

Утасны загвараас хамаран мессэж бичих сонголт өөр өөр харагддаг. Жишээ нь: 9505А, 9505 загварын иридиум утас “Мessage editor” цэс рүү орж текстээ бичээд “ок” дарж “Send message” гэж дэлгэц дээр гарч ирэхэд дахин “ок” дарж “00 эсвэл +” –г оруулсны дараагаар улсын код, гар утасны дугаараа оруулан илгээдэг.

Иридиум утасанд мессэж тохиргоо хийх




            Мессэж товчыг дарна

  -    Гүйлгэгч товчоор “Message settings” цэсэн дээр очин “ OK” дарна 

 -   Гүйлгэгч товчоор “Service center” дээр очин “ OK” дарна 

 -   Гарч ирэх цонхонд 00881662900005 эсвэл +881662900005 дугаарыг оруулан “ OK” даран хадгална. Ийнхүү таны утас мессэж явуулахад бэлэн болно.

      

      Интернэтээс иридиум утас руу мессэж илгээх:

- https://messaging.iridium.com/ сайт руу орно.

- To: гэсэн хэсэгт Иридиум утасныхаа дугаарыг бичнэ.

- Reply email хэсэгт хариу хүлээн авах и-мэйл хаягаа оруулна.

– Мессэжээ бичээд Send Message товчийг дарна.

//Таны илгээсэн мессэж Иридиумын утасанд очих хүртэл Иридиумын  серверт 24 цаг хадгалагдах бөгөөд хэрэглэгч уг 24 цагийн хооронд Иридиумын сүлжээнд орсон үед мессэж очих болно//


 

Иридиум 9575 Экстрим



Иридиум 9575 Экстрим
утас/ IRIDIUM EXTREME 9575

Өмнөх Iridium 9555 утасны үндсэн бааз дээр хийгдэж, хэд хэдэн функц шинээр нэмэгдсэн.

Түүнчлэн Америкийн цэргийн MIL-STD810F ба IP65 стандартад нийцсэн тоос шороо, чичиргээ, доргилт, цохилт, ус борооны битүүмжилсэн давхар хамгаалттай.

Мөн Iridium 9505А, 9555 утасны дагалдах хэрэгслүүд тохирно.

 

ҮНДСЭН ФУНКЦҮҮД:

• Яриа

• Текст мессэж

• И-мэйл

• Олон хэлний цэстэй.

• Li Ion батарей: Тасралтгүй ярихад 3.5 цаг, хүлээлтийн горимд 30 цаг ажиллана.

• Ажиллах орчны температур -20С  - +60C.

• 100 хүртэлх утасны дугаар, и-мэйл, тэмдэглэл хадгалах боломжтой.

 


ШИНЭЭР НЭМЭГДСЭН ФУНКЦҮҮД:

• GPS

• SOS дохио илгээнэ.

• Салхины шуугианаас хамгаалсан чанга яригч, микрофонтой.

IRIDIUM EXTREME утсанд шинээр бий болсон 2 гол функц бол GPS болон SOS юм. GPS функц Иридиум 9575 утас болон GPS нь тус тусдаа бие даасан ажиллагаатай.

Өөрөөр хэлбэл GPS ажиллахгүй ч иридиум утсаа ашиглаж болно. Харин “Торая”, “ISAT”, “BGAN” төхөөрөмжүүд эхлээд заавал GPS-ээр байршлаа тогтоосны дараа утсаа ашигладаг.

 

SOS функц

Ямар нэгэн осол аюулын үед SOS функцыг ашиглана. Тодорхой утас руу дохио илгээхээр урьдчилан програмчилдаг. Ослын үед SOS гэсэн товчийг дарахад доорх мэдээллийг 5 минут тутамд програмчилсан дугаар руу илгээнэ.

Үүнд:

• Ослын мэдээлэл

• Өргөрөг

• Уртраг

• Далайн төвшинөөс дээшхи өндөр

• Дохио хүлээн авч байгаа GPS-ийн дагуулын тоо

• Он-сар-өдөр ба цаг-минут (GMT-Гринвичийн цагаар)

• Иридиумын батарейны хэмжээ

• Sent via Iridium.




Иридиум 9555





Иридиум 9555 утас

АНУ-д үйлдвэрлэсэн IRIDIUM 9555 гар утсыг хээрийн хүндрэлтэй нөхцөлд ашиглаж болох чийг, тоос, цохилтноос хамгаалагдсан корпустай. USB портоор дамжуулан интернэтэд 9,6 Кб/сек хурдтай холбогдох боломжтой юм.


ИРИДИУМ 9555 УТАСНЫ ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД:

• 21 хэл бүхий утасны цэстэй.

• 4 мөр, 16 тэмдэгт бүхий монохром шингэн талст дэлгэцтэй.

• Дэлгэцийн гэрэлтүүлэгийг тохируулгатай.

• Цэнэгийн хэмжээг харуулах бөгөөд цэнэг багассан үед дохио өгнө.

• Дуудлага шилжүүлэх буюу хаах боломжтой.

• 10 төрлийн хонх, чичиргээтэй.

• Сүүлийн 10 дуудлага хадгалагдана./call log/

• Хүлээж авсан дуудлагын хугацааг санана.

• Хэмжээ нь Өндөр 143 мм, өргөн 55 мм, зузаан 30 мм, Жин 266г.

• Ажиллах температур -10 +55.

• Батарей 3,7 V, 2800 mAh, Жин 63 г, Тасралтгүй ярихад 4 цаг, Хүлээлтийн горимд 30 цаг.

• AC цэнэглэгч 100-240V, 6 V/850 mA.

• DC цэнэглэгч 10-32V, 6V/800 mA.

• И-мэйл болон мессэж явуулах, хүлээн авах боломжтой.

• Утас нь чанга яригчтай.

• HELP цэстэй.

• Иж бүрдэл: Утас, батарей, машины цэнэглэгч, хувьсах гүйдлийн цэнэглэгч, машины соронзон суурьтай антен, машины антенний адаптер, чихэвч, утасны гэр.


Иридиум 9505




Иридиум 9505

• Дэлгэцийн гэрэлтүүлгийн тохируулгатай.

• Цэнэгийн хэмжээг харуулах бөгөөд багассан үед дохио өгнө.

• Дуудлага шилжүүлэх буюу хаах боломжтой.

• 10 төрлийн хонх, чичиргээтэй.

• Сүүлийн 10 дуудлага хадгалагдана./call log/

• Хүлээж авсан дуудлага, хугацааг санана.

• Хэмжээ нь 158 мм Х 62 мм Х 59 мм, Жин 375г.

• Ажиллах температур -20 +60 байна.

• Батарей 3,7 V, 2800 mAh, Жин 63г.

• Тасралтгүй ярих 3.6 цаг, хүлээлтийн горимд 30 цаг.

• AC цэнэглэгч 100-240V, 6 V/850 mA.

• DC цэнэглэгч 10-32V, 6V/800 mA.



Иридиум 9500






 Иридиум 9500

Баттерэй 3,7v , 2800mAh,

Тасралтгүй ярих 3,6 цаг, хүлээлтийн горимд 30 цаг ажиллана

Доргио, чичиргээ, чийг болон тоос шорооноос хамгаалсан корпустай  


Иридиум 9505а


 




Иридиум 9505a утас

Сансрын Хөдөлгөөнт Холбооны IRIDIUM 9505A гар утас нь чийг, тоос, цохилтноос хамгаалагдсан корпустай тул хээрийн хүндрэлтэй нөхцөлд ашиглах боломжтой.

Энэ утсаар зөвхөн ярих төдийгүй утасны дугаар нь и-мэйл хаяг болдог тул утас руу болон утаснаасаа и-мэйл бичиж болно.


ИРИДИУМ 9505А УТАСНЫ ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД:

• Иридиум утасны цэс 21-н хэлтэй байдаг.

• 4 мөр, 16 тэмдэгт бүхий монохром шингэн талст (LCD) дэлгэцтэй.

• Дэлгэцийн гэрэлтүүлгийн тохируулгатай.

• Цэнэгийн хэмжээг харуулах бөгөөд багассан үед дохио өгнө.

• Дуудлага шилжүүлэх буюу хаах боломжтой.

• 10 төрлийн хонх, чичиргээтэй.

• Сүүлийн 10 дуудлага хадгалагдана./call log/

• Хүлээж авсан дуудлага, хугацааг санана.

• Хэмжээ нь 158 мм Х 62 мм Х 59 мм, Жин 375г.

• Ажиллах температур -20 +60 байна.

• Батарей 3,7 V, 2800 mAh, Жин 63г.

• Тасралтгүй ярих 3.6 цаг, хүлээлтийн горимд буюу асаалттайгаар 30 цаг.

• AC цэнэглэгч 100-240V, 6 V/850 mA.

• DC цэнэглэгч 10-32V, 6V/800 mA./машины цэнэглэгч/

• Энэ утасны хоёр төрлийн цэнэглэгчийг сүүлд гарсан бүх загварын утсанд ашиглана.