Иридиум 9575 Экстрим



Иридиум 9575 Экстрим
утас/ IRIDIUM EXTREME 9575

Өмнөх Iridium 9555 утасны үндсэн бааз дээр хийгдэж, хэд хэдэн функц шинээр нэмэгдсэн.

Түүнчлэн Америкийн цэргийн MIL-STD810F ба IP65 стандартад нийцсэн тоос шороо, чичиргээ, доргилт, цохилт, ус борооны битүүмжилсэн давхар хамгаалттай.

Мөн Iridium 9505А, 9555 утасны дагалдах хэрэгслүүд тохирно.

 

ҮНДСЭН ФУНКЦҮҮД:

• Яриа

• Текст мессэж

• И-мэйл

• Олон хэлний цэстэй.

• Li Ion батарей: Тасралтгүй ярихад 3.5 цаг, хүлээлтийн горимд 30 цаг ажиллана.

• Ажиллах орчны температур -20С  - +60C.

• 100 хүртэлх утасны дугаар, и-мэйл, тэмдэглэл хадгалах боломжтой.

 


ШИНЭЭР НЭМЭГДСЭН ФУНКЦҮҮД:

• GPS

• SOS дохио илгээнэ.

• Салхины шуугианаас хамгаалсан чанга яригч, микрофонтой.

IRIDIUM EXTREME утсанд шинээр бий болсон 2 гол функц бол GPS болон SOS юм. GPS функц Иридиум 9575 утас болон GPS нь тус тусдаа бие даасан ажиллагаатай.

Өөрөөр хэлбэл GPS ажиллахгүй ч иридиум утсаа ашиглаж болно. Харин “Торая”, “ISAT”, “BGAN” төхөөрөмжүүд эхлээд заавал GPS-ээр байршлаа тогтоосны дараа утсаа ашигладаг.

 

SOS функц

Ямар нэгэн осол аюулын үед SOS функцыг ашиглана. Тодорхой утас руу дохио илгээхээр урьдчилан програмчилдаг. Ослын үед SOS гэсэн товчийг дарахад доорх мэдээллийг 5 минут тутамд програмчилсан дугаар руу илгээнэ.

Үүнд:

• Ослын мэдээлэл

• Өргөрөг

• Уртраг

• Далайн төвшинөөс дээшхи өндөр

• Дохио хүлээн авч байгаа GPS-ийн дагуулын тоо

• Он-сар-өдөр ба цаг-минут (GMT-Гринвичийн цагаар)

• Иридиумын батарейны хэмжээ

• Sent via Iridium.