Ерөнхий мэдээлэл

Иридиум нь дэлхийгээс 780 км-ын тойрогт 60-81 хиймэл дагуулын тусламжтай үйл ажиллагаа явуулдаг сансрын холбооны компани юм.

Иридиум утас нь сансрын хиймэл дагуултай холбогдож мэдээлэл дамжуулах боломжтой болдог тул, байшин барилга дотор холболт хийх боломжгүй байдаг, мөн шигүү ой бүхий нам дор газар сүлжээ муу байх тохиолдол гарч болно.

 


Сарын төлбөрт үйлчилгээ

Сар бүр 10-300 минут үнэгүй ярианы эрхтэй.  Хамгийн багадаа 180 өдрийн гэрээний дараа буцаах боломжтой болно. Хэрэв буцаавал сим карт болон утасны дугаар хүчингүй болж. Шинээр дугаар авах шаардлагатай болно. Идэвхижүүлэх төлбөр байхгүй. Орох дуудлага болон мессеж нь Иридиумын төлбөрт нэмэгдэхгүй.

 

Урьдчилсан төлбөрт үйлчилгээ

100-600 минуттай, 1 сараас 1 жилийн эрх бүхий урьдчилсан төлбөрт карт байна. 

Картны эрх дуусах өдөр картаа идэхижүүлсэнээс хойш эсвэл дахин цэнэглэснээс хойш тооцогдоно. Тодорхой төлбөрөөр хугацааг сунгаж болно. Нэмэлт ярианы минут худалдаж авахгүйгээр.

Хугацаа дуусахаас өмнө цэнэглэвэл үлдэгдэл ярианы минут дараагийн сунгагдсан хугацаанд нэмэгдэж орно.

Урьдчилсан төлбөрт картын хугацаа дууссаны дараа, 270 хоног буюу 9 сар дотор дахин цэнэглэж карт болон дугаараа идэвхижүүлж болно. Дахин цэнэглэсний дараа дахиад хугацаа нь дуусвал мөн 270 хоног дотор дахин идэвхижүүлж болно. Хэрэв энэ 270 хоногоос хэтэрвэл сим карт хүчингүй болж, сим картаа дахин ашиглах боломжгүй болно.