Иридиум утсаар дуудлага хийх заавар
- Гадаа орчинд тэнгэр
харагдаж байх орчинд гарах, халхлах том барилга байгууламжаас аль болох холдох.
- Утасны антенныг
эргүүлэн тэнгэрлүү чиглүүлж барих, антенныг сунгаж эцэст тултал татаж болно.
- Утасаа асаах довчийг
удаан дарж, утасаа асаах.
- Утас асаж Registered
гэсэн бичиг гартал хүлээнэ. Хэрэв сим карт хүчингүй бол Invalid Account гэсэн
бичиг гарна.
- Ийнхүү хүчинтэй сим
карттай /Registered/ бол залгаж дуудлага хийхэд бэлэн болно.
- Дуудлага хийхдээ: 0
товчлуур дээр удаан дарсанаар + тэмдэг гарна. Дараа нь улсын код /976/, утасны
дугаараа хийгээд залгах товчлуурыг дарна. Эсвэл 00 976 гээд утасны дугаараа хийн залгана.
Иридиум утас руу дуудлага хийх
Иридиум руу залгахад:
Олон улсын гарц/ + -нэмэх тэмдэг/+Ириудиумын дугаар= + 881631512345
Олон улсын гарц / */+Ириудиумын дугаар=*881631512345 гэх мэт
/ 008/+Ириудиумын дугаар=008 881631512345 гэх мэт.
Иридиум утаснаас гар утас руу мессэж илгээх:
-
Menu > Мessages > Create message цэс рүү орж мессэжээ бичнэ.
-
Option > Send товчийг дарахад New Recipient гэж гарч ирнэ.
- Add
товчийг дарж “+” тэмдэг оруулан улсын дугаарыг оруулж гар утасны дугаарыг
бичээд ОК товчийг дарна.
Утасны загвараас хамаран мессэж бичих сонголт өөр өөр харагддаг. Жишээ нь: 9505А, 9505 загварын иридиум утас “Мessage editor” цэс рүү орж текстээ бичээд “ок” дарж “Send message” гэж дэлгэц дээр гарч ирэхэд дахин “ок” дарж “00 эсвэл +” –г оруулсны дараагаар улсын код, гар утасны дугаараа оруулан илгээдэг.
Иридиум утасанд
мессэж тохиргоо хийх
Мессэж товчыг дарна
- Гүйлгэгч товчоор “Message settings” цэсэн дээр очин “ OK” дарна
- Гүйлгэгч товчоор “Service center” дээр очин “ OK” дарна
- Гарч ирэх цонхонд “00881662900005 ” эсвэл “+881662900005” дугаарыг оруулан “ OK” даран хадгална. Ийнхүү таны утас мессэж явуулахад бэлэн болно.
Интернэтээс иридиум утас руу мессэж илгээх:
- https://messaging.iridium.com/ сайт руу орно.
- To: гэсэн
хэсэгт Иридиум утасныхаа дугаарыг бичнэ.
- Reply email
хэсэгт хариу хүлээн авах и-мэйл хаягаа оруулна.
– Мессэжээ бичээд Send Message товчийг дарна.
//Таны илгээсэн мессэж Иридиумын утасанд очих хүртэл Иридиумын серверт 24 цаг хадгалагдах бөгөөд хэрэглэгч уг 24 цагийн хооронд Иридиумын сүлжээнд орсон үед мессэж очих болно//
8816xxxxxxxx@msg.iridium.com
Иридиумын дугаар руу гаа, дараах хэлбэрийн ( 881612345678@msg.iridium.com )имэйл хаяг руу нь имейл буюу мессэж бичиж болно. Имейл бичихдээ сабжект хэсэгийг бөглөлгүйгээр мессежээ бичээд явуулна. 160 тэмдэгтэд багтсан мессеж явуулж болно. Урт мессеж олон мессеж болж очих болно.
